Бидний тухай
Сүбүтэй Майнинг Сервис ХХК нь 2013 онд барилга болон уул уурхай, инженерингийн төслүүдэд хүний нөөц, сургалтын үйл ажиллагаа үзүүлэхээр үүсгэн байгуулагдсан.
Бид 2015 оноос Монгол улсын Хөдөлмөрийн яамны тусгай зөвшөөрөл бүхий бүртгэлтэй сургалтын байгууллага Скиллстек МСҮТ-ийг байгуулж Австрали улсын Квинслэнд мужийн ТАФЕ коллеж, Холмесглен институт, Skills Recognition International болон ATTC (Australian Trades Training College), Site Work Ready зэрэг байгууллагуудтай туршлага солилцон хамтран ажиллаж байна.
Уул уурхай, барилгын салбарын тэргүүлэгч байгууллагууд болох Оюу Толгой ХХК, Жи Си Ар Монголиа ХХК зэрэг байгууллагуудаас гадна Монгол улсын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон Политехникийн коллежуудтай хамтран чадамжид суурилсан хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна. Оюу толгой ХХК-д Өндөр эрсдлийн сургалтын болон Мэргэжлийн сургалтыг ханган нийлүүлэх үйлчилгээг 2014 оноос эхлэн үзүүлж аюул осолгүй, үр бүтээлтэй ажиллаж байна.
Бид 2018 оноос Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны OHSAS 45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн.
Түүх
![slide2 slide2](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/slide2-2-145x145.jpg)
2013
Сүбүтэй Майнинг Сервис ХХК үүсгэн байгуулагдав.
![slide3 slide3](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/slide3-2-145x145.jpg)
2014
Уул уурхайн тэргүүлэгч байгууллага Оюу толгой ХХК-тай Өндөр эрсдлийн сургалт болон Мэргэжлийн сургалт үйлчилгээг ханган нийлүүлэх гэрээг байгуулав.
![2019-06-06-7594 2019-06-06-7594](https://subutaims.mn/wp-content/uploads/2016/07/2019-06-06-7594-scaled-145x145.jpg)
2015
Скиллстек МСҮТ-ийг байгуулж Австрали улсын Квинслэнд мужийн ТАФЕ коллеж, Холмесглен институттэй хамтран элсэгчдийг инженерингийн суурь ур чадварт сурган Монгол улсын болон Австрали улсын хос мэргэжлийн үнэмлэх олгож эхлэв.
![slide4 slide4](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/slide4-1-145x145.jpg)
2018
Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны OHSAS 45001:2018 стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэв.
Хамтрагч байгууллагууд
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/oyu-tolgoi-150x150.jpg)
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/TAFE_Queensland_Logo-150x150.png)
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/umnugoviptc-150x150.png)
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/holmesglen-150x150.png)
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/GCR-150x150.jpg)
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/darkhanptc-150x150.png)
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/b4-150x150.jpg)
![](https://subutaims.mn/wp-content/uploads/2020/03/DOPTC-150x150.png)