Бидний тухай

Бидний тухай

Сүбүтэй Майнинг Сервис ХХК нь 2013 онд барилга болон уул уурхай, инженерингийн төслүүдэд хүний нөөц, сургалтын үйл ажиллагаа үзүүлэхээр үүсгэн байгуулагдсан.

Бид 2015 оноос Монгол улсын Хөдөлмөрийн яамны тусгай зөвшөөрөл бүхий бүртгэлтэй сургалтын байгууллага Скиллстек МСҮТ-ийг байгуулж Австрали улсын Квинслэнд мужийн ТАФЕ коллеж, Холмесглен институт, Skills Recognition International болон ATTC (Australian Trades Training College), Site Work Ready зэрэг байгууллагуудтай туршлага солилцон хамтран ажиллаж байна.

Уул уурхай, барилгын салбарын тэргүүлэгч байгууллагууд болох Оюу Толгой ХХК, Жи Си Ар Монголиа ХХК зэрэг байгууллагуудаас гадна Монгол улсын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон Политехникийн коллежуудтай хамтран чадамжид суурилсан хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна. Оюу толгой ХХК-д Өндөр эрсдлийн сургалтын болон Мэргэжлийн сургалтыг ханган нийлүүлэх үйлчилгээг 2014 оноос эхлэн үзүүлж аюул осолгүй, үр бүтээлтэй ажиллаж байна.

Бид 2018 оноос Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны OHSAS 45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн.


Түүх


slide2
slide3
2019-06-06-7594
slide4

Алсын хараа

Дэлхийд танигдсан ур чадварыг Монголдоо

Зорилго

-Мэргэжилтэй боловсон хүчний чанар болоод нийлүүлэлтийг дэмжих

-Олон улсын стандартад нийцсэн ур чадвартай мэргэжилтэнүүдийг бэлтгэх

-Хөтөлбөрийн хүрээнд бий болсон сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх”


Хамтрагч байгууллагууд