Сүбүтэй Майнинг Сервис ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш уул уурхайн салбарт ХАБЭА, мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн хүргэж ирсэн.
Бид Оюу Толгой зэрэг томоохон төслүүдтэй хамтран жилд дунджаар 10,000 гаруй ажилтанд сургалт явуулж, аж үйлдвэрийн салбарын ур чадварын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Уул уурхайн салбарын ажилтнуудыг олон улсын түвшний мэдлэг, ур чадвараар хангаж, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд оршино.
Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээний байгууллага байх.
Оюу Толгой ХХК-тай 2013 оноос хойш ХАБЭА, мэргэжлийн сургалт, ажилтны ур чадвар хөгжүүлэх ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлж, уул уурхайн бодит ажлын орчинд олон улсын стандартад нийцсэн туршлага хуримтлуулсан.
Олон улсын стандарт, ажлын байрны бодит хэрэгцээ, үйлдвэрлэлийн орчинд суурилсан сургалтын шийдлийг танхим, ажлын байрны дадлага, цахим болон хосмог сургалтаар хослуулан хүргэдэг.
Манай сургалт, үйлчилгээ нь AQF/EQF мэргэшлийн хүрээ, ISO 9001:2015, ISO 45001:2018, холбогдох MNS стандарт болон захиалагчийн дотоод журамд нийцдэг.