Төслүүд - Ур чадвар – Үйлдвэрлэлд

Ур чадвар – Үйлдвэрлэлд


Project Description

Уг төсөл нь уул уурхай, барилга болон мэргэжлийн боловсролын салбарын тэргүүлэгч байгууллагуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй, чадварлаг ажиллах хүч бэлтгэх зорилго бүхий сургалт, үнэлгээний үйл ажиллагааг зохион байгуулж байна.

СКИЛЛСТЕК МСҮТөвийн баг хамт олон МСҮТ болон Политехникийн коллежийн төгсөгчдийн ур чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх төслийн сургалт, үнэлгээний ажлыг хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэж байна. 

СКИЛЛСТЕК МСҮТ нь төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай хувь хүний ур чадварууд, олон улсын стандартын дагуух инженерийн суурь ур чадвар олгох сургалтыг чанартай, үр дүнтэй явуулахад өөрсдийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд олж авсан туршлага дээрээ үндэслэн МСҮТ болон ПТК-уудын багш боловсон хүчнийг чадавхижуулах, сургалтын хэрэгжилтэд хяналт тавих зэргээр шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. 

Хөрөнгө оруулагч байгууллагууд:

ОЮУ ТОЛГОЙ ХХК

ЖИ СИ АР МОНГОЛИА ХХК

ГЕРМАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ /GIZ/

СҮБҮТЭЙ МАЙНИНГ СЕРВИС ХХК

0
Нийт хүн цаг
0
2019 оны нийт төгсөгчид