Төслүүд - Ажил хөдөлмөрт бэлтгэх

Ажил хөдөлмөрт бэлтгэх


Project Description

СҮБҮТЭЙ МАЙНИНГ СЕРВИС ХХК нь ОЮУ ТОЛГОЙ ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээ, түншлэлийн хүрээнд 2017 оноос Өмнөговь аймгийн иргэдэд мэргэжил эзэмшүүлж, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилласнаар орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлээгүй, мэргэжилгүй иргэдийг “Ажил хөдөлмөрт бэлтгэх” сургалтын хөтөлбөрт хамруулан, 10 мэргэжлийн хүрээнд мэргэшил эзэмшүүлэхийн зэрэгцээ амьдрах ухааны мэдлэг, ур чадвар эзэмшүүлэн төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн.

Мөн 2019-2020 оны хичээлийн жилд Скиллстек МСҮТ, ӨПК-д мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрт хамрагдсан 63 суралцагчийг “Ажил хөдөлмөрт бэлтгэх” сургалтын нэмэлт хөтөлбөр эзэмшүүлж сонгосон мэргэжлийн дагуу үргэлжлүүлэн амжилттай суралцаж байна.

Бид өнөөгийн байдлаар Өмнөговь Политехник Коллежтэй хамтран “Ажил хөдөлмөрт бэлтгэх” сургалтын хөтөлбөрийг ажил олгогч, хөдөлмөрийн зах зээлд эрэлт бүхий мэргэжлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

0
2019 онд ажилласан хүн цаг
0
Нийт төгсөгчид
0
Ажлын байраар хангагдсан