Алслагдсан байршил, ээлжийн ажлын хуваарь нь танхимын сургалтыг үргэлж боломжтой болгодоггүй. Сүбүтэй Майнинг Сервис нь Moodle LMS платформд суурилсан цахим болон хосолсон (blended) сургалтыг нэвтрүүлснээр сургалтын хамрах хүрээ, уян хатан байдлыг эрс нэмэгдүүлсэн.
Алслагдсан уурхай, ээлжийн ажилтан, өөрийн хурдаар суралцахыг хүссэн ажилтан болон цахим сургалтын тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж буй байгууллагуудад зориулагдсан.
Танхимын сургалт нь зардал, цаг хугацаа, байршлын хувьд хязгаарлагдмал бөгөөд олон ажилтныг нэгэн зэрэг хамруулахад хүндрэлтэй. Сургалтын дүн, ахицыг бүртгэх, чанарыг тогтвортой байлгах нь бас сорилт болдог.
Moodle LMS дээр интерактив хичээл, видео, үнэлгээ, дижитал контент болон дүн бүртгэлийн тогтолцоог байршуулж, танхимын сургалттай хослуулан хүргэдэг. 360° технологи, симуляц ашиглан бодит орчныг цахимаар туршуулна.
Танхимын болон цахим сургалтыг хослуулснаар хамрах хүрээ өргөжиж, сургалтын зардал буурч, ажилтнууд цаг хугацаа, байршлаас үл хамааран чанартай сургалтад хамрагдах боломжтой болсон. Сургалтын дүн, ахиц нэгдсэн системд бүртгэгдэнэ.
Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл болон үнийн санал авна уу.
Холбоо барих