Байгууллагын ХАБЭА болон хүний нөөцийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх нь тогтвортой хөгжлийн чухал нөхцөл юм. Бид олон жилийн салбарын туршлагадаа тулгуурлан байгууллагуудад бодлого, тогтолцоо, чадамжийн хүрээгээ бүрдүүлэхэд нь зөвлөж дэмждэг.
ХАБЭА болон сургалтын тогтолцоогоо сайжруулах, чадамжийн матриц болон ажлын байрны сургалтын системээ хөгжүүлэхийг зорьж буй уул уурхай, үйлдвэрлэлийн байгууллагуудад зориулагдсан.
Олон байгууллагад тогтолцоо, бодлого, чадамжийн хүрээ нь олон улсын жишгээс хоцрогдсон, тогтворгүй байдаг. Дотоод нөөц, мэдлэг хүрэлцэхгүйгээс шинэ систем нэвтрүүлэх нь удаашрах, үр дүн муутай байдаг.
Одоогийн нөхцөл байдлын үнэлгээ хийж, олон улсын жишигт нийцсэн зөвлөмж боловсруулан, тогтолцоо, баримт бичгийг хамтран зохион байгуулж, нэвтрүүлэх явцад дэмжлэг үзүүлдэг. Шийдэл бүрийг байгууллагын бодит хэрэгцээнд тохируулна.
Байгууллагын ХАБЭА болон сургалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, тогтвортой, өөрөө хөгжих чадвартай болдог. Зөвлөх үйлчилгээний үр дүнд эрсдэл буурч, ажилтны хөгжил системтэй болдог.
Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл болон үнийн санал авна уу.
Холбоо барих