Сүбүтэй Майнинг Сервисийн анхны бөгөөд хамгийн том хэмжээний хамтын ажиллагаа нь 2013 онд Оюу Толгой ХХК-тай эхэлсэн. Энэ нь компанийн ХАБЭА-н чиглэлийн чадавхийг бэхжүүлж, олон улсын стандартад нийцсэн сургалтын тогтолцоог Монголд нэвтрүүлэх суурь болсон.
Дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн төсөлд ажиллах олон мянган ажилтныг аюулгүй ажиллагааны мэдлэг, ур чадвараар хангаж, ослоос урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэх.
2013 оноос өнөөг хүртэл тасралтгүй, уурхайн өргөтгөл, үе шатуудтай уялдан өргөжсөөр байна.
Оюу Толгой ХХК, Rio Tinto Mongolia.
Монгол Улсын хууль, MNS стандарт болон Rio Tinto-гийн дотоод журамд нийцсэн сургалтыг Монгол, Англи хэлээр танхим болон ажлын байранд хослуулан явуулдаг. Сургалт бүр бодит нөхцөл байдлын дасгал, үнэлгээтэй.